Тоталитар ба авторитар дэглэм
Зохиогч: Juan J. Linz
Шүүмжлэгч: Хишигтөгс А.
Йелийн их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны профессор Хуан Ж.Линз тоталитар ба авторитар дэглэмийн талаар бичжээ. Улс төрийн философич Ханна Арендтын оруулсан хувь нэмэр болоод Бжезинскийн бүтээл түүнд чухал нөлөө үзүүлжээ.
Авторитаризм, эрлийз дэглэм эсвэл ардчилалд шилжиж буй орнуудад суралцаж байгаа хүмүүст энэ нь маш сайн бөгөөд тустай ажил юм. Улс төрийн шинжлэх ухаан бол тогтмол хөгжихөд чиглэсэн сахилга бат гэж үзсэний үндсэн дээр суурилж уг номын бичжээ. Яагаад гэвэл ардчилсан бус дэглэм нь тогтвортой байдлыг хангаж чаддаг гээд, үүнийг нотолсон.
Эхлээд “Улс төрийн шинжлэх ухааны гарын авлага” -д гарсан энэхүү дүн шинжилгээ нь тоталитар ба авторитар тогтолцооны үндсэн ялгааг боловсруулдаг. Энэ нь зохиогчийн “султанист дэглэм” гэж нэрлэдэг авторитарчлалын засаглалын хувийн шинж чанартай, хууль бус, үзэл сурталгүй хэлбэрийг онцолж өгдөг. Энд:
Авторитар дэглэм … 159 хуудаснаас
Дэлхийн орнуудын типологи дахь оролдлого ба түүний хүндрэлүүд … 263
Дүгнэлт хэсэг … 267 хуудас хүртэлх сэдвийг онцлон авч үзсэн.
Линзийн чиг баримжаа нь эхнээсээ типологын шинж чанартай байсан. Эдгээр хэв шинжүүд нь ардчилсан бус дэглэмийн институцын чухал шинж чанарыг тайлбарлах (жишээлбэл, тоталитар дэглэм нь монист хүчний төвтэй, үзэл суртал, иргэдийн өргөн цар хүрээтэй дайчилгаа [p. 70]) юм. Линц юун түрүүнд дэлхий өөрчлөгдсөн байна гэдгийг харжээ. Тоталитар засгийн газрууд ихэнх тохиолдолд алга болсон байв. Үүнтэй холбоотойгоор түүний шаардлагатай нэмэлтүүдийн дотроос тэр хамгийн сайн дурдсан нь арми, шашин, нийгэм юм.
Линз ардчилалд хөдөлгөөнт хүмүүс “эмх замбараагүй байдал” -ын /chaocracy/ хэлбэрийг бий болгоно гэсэн. Типологи нь цаг хугацааны хувьд статик байдаг бол ардчилсан бус дэглэм динамик байдаг. Тиймээс статик байдалд анхаарахын тулд ардчилсан бус дэглэмд судлаачдад тавтай морилно уу гэмээр.
Тогтвортой хөгжих улс төрийн онол мэт. Хуан Линз “Засгийн эрхийг тодорхой хугацаанд барих эрхийг ёслон батлах үүднээс удирдагчдын хооронд чөлөөт өрсөлдөөн явуулахын тулд эвсэн нэгдэх, мэдээлэл хүртэх, харилцаанд орон зэрэг үндсэн эрх чөлөөнд тулгуурлан улс төрийн хүсэл зоригоо чөлөөтэй тодорхойлох боломж бүрдүүлж буй бол” улс төрийн системийг ардчилсан гэж үзнэ гэжээ.
Тоталитар нь нийгмийн бүх давхаргыг нэг үзэлд хүчээр захируулдаг.Нийгмийн амьдралын бхий л хүрээг хянадаг. Нам төрөөс зөвшөөрөгдөөгүй ямар ч улс төрийн байгуулллага оршихгй. Хувийн өмчийг хориглодог. Харин авторитар нь тоталитар болон ардчилсан дэглэмийн дундын шинжтэй. Тоталитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй. Төрийн бүх эрх мэдэл нэг гарт төвлөрнө. Төрийн гарт нийгмийн бүх асуудлууд байна.
Тоталитаризм бол 20-р зууны өвөрмөц үзэгдэл. Төрийн хяналтад иргэдийн хувийн амьдрал хүртэл багтдаг. Энэ дэглэм олон түмний улс төрийн өндөр идэвх, оролцоонд тулгуурладаг. Учир нь хувь хүний амьдрал ямар байх эсэхийг төр шийдвэрлэх тул улс төрийн оролцоо ардчилсан дэглэм дэх шиг сул биш. нийгэм ёс суртахууны хоосролд орсон үед тоталитар дэглэм үүсэх болдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүтэц нуран эвдрэх нь бүрэлдэлтийн урьдач нөхцөл болдог гэж Ханнах Арендт үздэг. Энэ дэглэмийн идеологи нь “нэгэнлэг үндэстэн” ба түүнээс өөрөөр сэтгэгчийг үл тэвчдэг.
Авторитаризм нь нийгэм өөрийгөө зохицуулах механизм /иргэний нийгэм г.м/ хөгжөөгүй үед уг функцыг төр өөртөө авдаг. Зах зээлийн харилцаа, хувийн өмч сул хөгжсөн байдал нь бие хүнийг төрөөс эдийн засгийн хүчтэй хамааралд оруулдаг. Ардчилал эхэндээ протестант, дараагаар католик шашинтай орнуудад үүссэн бол христ бус шашнууд үнэт зүйлсийн хувьд авторитар харилцааг дэмжин чиглэсэн байдаг. Улс төрийн хямрал, тогтворгүй байдлаас үүдэн цэргийн эргэлтээр засгийн эрхийг булаан авах замаар үүсдэг.
Ардчилсан бус дэглэмийг судлах шаардлага хэрэгцээ нь улс төрийн онолын тогтвортой байдлыг бий болгох гэсэн эрмэлзэл мөн аж.