Энэ бол муу ёр биш, бодит байдал

Khishigtugs
2 min read1 day ago

--

Германд өнөөдөр “Poverty and Social Exclusion” гэсэн хичээл дээрээ “Урт удаан амьдрал, сайн сайхан амьдрал” уриатай дэлхийн дундаж наслалтын датаг сонирхлоо:

https://www.worldlifeexpectancy.com/

Гэтэл асуултаар булууллаа. Яагаад гэвэл амьдрал-наслалтын ихэнх аймшигтай үзүүлэлт дээр Монгол тэргүүлж явна. Өсөж өгдөггүй 3 гаруйхан сая хүн ам. Тоос шороогоо хивсэн доогуураа нуухгүйгээр үнэхээр бодит байдлаа харвал ийм байна:

Монголчууд юунаас болж нас барж байна вэ?

- Архинаас болж нас баралтаар дэлхийд 2

- Бүх төрлийн хорт хавдраар нас баралтаар дэлхийд 1

- Зүрх судасны өвчнөөр нас баралтаар дэлхийд 9

- Элэгний хорт хавдраар нас баралтаар дэлхийд 1

- Хордох нас баралтаар дэлхийд 18

- Ходоодны хорт хавдраар дэлхийд 1

- Цус харвалтаар дэлхийд 2

- Амиа хорлолтоор дэлхийд 18

- Улаан хоолойн хорт хавдраар дэлхийд 3

- Ходоодны шархаар дэлхийд 15

- Зүрхний хэрх өвчнөөр дэлхийд 19

- Тархи нугасны үрэвслээр нас баралтаар дэлхийд 13

Дэлхийд шүү. Азидаа гэвэл эдгээр үзүүлэлтээр Монгол Улс дандаа 1-ээр тэргүүлнэ.

Наслалт бол зөвхөн ядуурлын эсхүл эдийн засгийн шалтгаантай биш. Социологид энэ бол соёлын шалтгаантай.

Уг нь Соёлын Яам гэж хуучин уламжлалаа хамгаалж, гадагш таниулахаас илүү ийм хортой соёлоо өөрчлөхөд анхаарах ёстой байсан юм. Зөвхөн Эрүүл Мэндийн Яам эрүүл мэндийг хариуцдаг юм биш. Соёлын Яамд ядаж нэг социологич байна уу?

1920 он гэхэд Хятад, Орос иргэдийг үл тооцвол Монголд 500,000 гаруй л хүн ам байсан гэдэг. Майскийн бичсэнээр, Монголчууд наад захын ханиад томуу, шар өвчнөөр л өнгөрчихдөг байсан гэж.

Анхны “Соёлын довтолгоо” биднийг шүдээ угааж, усанд оруулдаг болгосон. Адгийн наад захын ариун цэврийг сахиулсан. Харин одоо “Соёлын довтолгоо 2” шаардагдах мэт.

--

--